• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-18 15:44:22    
Бээжингийн Олимпийн надмыг улс төржүүлэхийг зарим улс орнууд эсэргүүцжээ

Хятадын Олон Улсын Радио

      14-ний өдөр Түвдэд цөөн тооны хүний үйлдсэн зодоон цохион, эвдэн бусниулга, булаан дээрэмдэлт, галдан шатаасан явдалтай холбогдуулан, зарим улс орнуудын Засгийн газар болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 17-ний өдөр байр сууриа илэрхийлж, Түвдийн асуудлаар Бээжингийн Олимпийн наадмыг улс төржүүлэхийг эсэргүүцсэн байна.

      Оросын Гадаад Хэргийн Яам вэб сайт дээрээ мэдэгдэл нийтэлж, Түвд бол Хятадын салгаж болшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн. Хууль бус ажиллагааг аливаа шаардлагатай арга хэмжээгээр хориглон зогсоохыг Хятадын талд Орос хүсэж байна. Хятад улсын зохион явуулах 2008 оны зуны Олимпийн наадмыг улс төржүүлэхийг хүлээн зөвгөөрч болохгүй юм гэж тэмдэглэжээ.

      Түвдийн асуудлаар Бээжингийн Олимпийн наадмыг хориглохыг хатуу эсэргүүцэж байгаагаа Европын Холбооны 27 гишүүн орны биеийн тамирын сайд нар болон Олимпийн хороодын дарга нар бас иэлрхийлсэн байна.

      Олимпийн наадам нь нийгмийн хөгжилд ахиулах зөв үүрэг гүйцэтгэж байдаг тул олимпийг хориглох ёсгүй юм гэж Олон улсын Олимпийн хорооны гүйцэтгэгч гишүүн, Сингапурын Олимпийн зөвлөлийн орлогч дарга, 2010 оны Залуучуудын анхдугаар олимпийн наадмын бэлтгэл комиссын дарга Нг Сер Мян 17-ны өдөр Швейцарийн Лаусаннед илэрхийлжээ.

      Японы Гадаад Хэргийн Яамны албаны хүн хэлэхдээ, Лхасад гарсан хэрэг нь Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн Японд хийх айлчлалд нөлөөлөхгүй. Энэ айлчлалын холбогдох асуудлаар Япон, Хятад хоёр тал зөвшилцөж байна гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\