ӨМӨЗР-ны Худалдааны Танхимаас сурвалжлагчийн мэдээлснээр, Өвөр Монголын Орос, Монгол улстай хийсэн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа түргэн хөгжиж, 2007 онд Өвөр Монголын гадаад худалдааны нийт хэмжээний 47%-ийг эзэлсэн байна.
Өвөр Монгол нь Орос, Монгол улстай 4000 км гаран хилийн шугамаар хөршилж байдаг. Эдийн засаг, эх баялагийн харилцан нөхвөрлөх тал үлэмж их байгаа юм.
ӨМӨЗР-ны Худалдааны Танхимын хариуцлагатай хүний танилцуулснаар, 2007 онд, Өвөр Монголын Орос, Монгол улстай хийсэн импорт экспортын худалдаа түргэн нэмэгдсэн бөгөөд бүх жилийн худалдааны хэмжээ нь тус бүр 3 тэрбум ам.доллар юм уу 700 сая ам.доллар орчим нэмэгдэж, өнгөрсөн жилийнхээсээ тус тус 30% болон 17%-иар нэмэгдсэн байна.\Буян орчуулж, Баясгалан хянав\
|