Хятад улсын дарга Хү Жиньтао 19-ний өдөр Бээжинд манай оронд хүрэлцэн ирж айлчилж байгаа Перогийн ерөнхийлөгч Алан Гарсия Перезтай хэлэлцээ хийжээ. Хоёр орны хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тал бүрээр ахиулж, харилцан итгэлцсэн өнө батын түнш байж, хамтран ажиллаж хамтаар ялалт байгуулсан анд болохоор чармайна гэж хоёр орны тэргүүн санал нэгтэй зөвшөөрсөн байна.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын талын аж ахуйн нэгж Перод хөрөнгө оруулахыг Хятадын засгийн газар дэмжинэ. Перо 2008 оны АРЕС-ийн хурлыг сайтар зохион байгуулахад нь нааштай туслана гэжээ.
Гарсия хэлэхдээ, Перогийн засгийн газар нэг Хятадын бодлогыг эрс хэлбэрэлтгүй баримтлана. Хагалан бутраах, урвалгаан гаргах ажиллагаа бүхнийг эсэргүүцнэ гэжээ. \Номин орчуулав\
|