Сурвалжлагч 18-ны өдөр Хятадын ТӨЗР-ны Лхас хотын гол гол газрууд болон гудамжаар явж тэндэхийн байдалтай танилцаж мэдээлснээр, гол гудамжуудаар унаа машин чөлөөтэй зорчиж, зонхилох дэлгүүр ажиллаж, их, дээд сургуулиуд болон бага, дунд сургуулиуд ч хичээл сургалтаа хэвийн ёсоор явуулж, Лхасын нийгмийн дэг журам үндсэндээ хэвийн байдалдаа орсон байгаа юм байна.
3-р сарын 14-нд Лхас хотод маш цөөн тооны хүн эвдэж нураах, булааж дээрэмдэх, галдаж шатаах, зодож чохих зэргийн гэмт хэрэг үйлдэж, үүнд тухайн нутгийн Засгийн газар болон холбогдох салбар маш тэвчээртэй хандаж, энэ хэргийг намдаасан байна. 17-ноос ТӨЗР болон Лхас хотын нам засгийн гол гол байгууллага, аж ахуйн нэгжүүд болон төсвийн байгууллагууд хэвийн ёсоор ажиллаж эхэлсэн байна.
18-нд сурвалжлагчийн мэдээлснээр, гудамжаар зорчих унаа машин болон явган хүн өнгөрсөн хоёр өдрийнхөөс ил тод нэмэгдэж, авто машин, такси, гурван хүрдтэй тэргэнцрүүд хэвийн байдлаар зорчиж байна. Лхас хотын зах зээлийн хангамж ч аажмаар сэргэж, төмөр зам, иргэний агаарын тээвэр, хол ойрын зорчигч тээвэр ч хэвийн ёсоороо ажиллаж байна. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|