ӨМӨЗР-ны Худалдааны танхмынхан 18-ны өдөр хэлэхдээ, Өвөр Монгол болон Орос, Монгол хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа түргэн хөгжиж, өнгөрсөн жилд Өвөр Монголын гадаад худалдааны тал орчим хувийг эзэлсэн байна гэжээ.
Өнгөрсөн жил Өвөр Монгол болон Орос, Монгол хоорондын худалдаа нэмэгдээд 3 тэрбум ам доллар, 680 сая ам долларт тус тус хүрч, 2006 оныхоос тус тус 30%, 17%-иар өсөн нэмэгджээ. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|