• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-19 14:43:59    
Далай бол улс төрийн оргоногч мөн

Синьхуа Агентлаг

     Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 18-ны өдөр Бээжинд сурвалжлагчийн асуултад хариулах үе хэлэхдээ, Далай бол зөвхөн шашины зүтгэлтэн биш, харин шашнаар халхавч болгож, дэлхий дээр эх орныг хагалан бутаграх, үндэстний нягтралыг эвдэх ажиллагааг урт хугацаа хийж ирсэн улс төрийн оргоногч мөн гэжээ.

     Чинь Ган хэлэхдээ, Далай Түвд бол түүхнээс аваад Хятадын нэг хэсэг гэснийг хзлээн зөвшөөрөхгүй, Түвд бол Хятадад эзлэгдсэн улс гэж хэлж байна. Тэр Түвдийн одоогийн байгуулалыг хүлээн зөвшөөрөхгүй, Хятадын нутаг дэвсгэрийн дөрвөний нэг хувийг эзэлдэг, түүхэнд ерөөс бөйгаахгүй " их Түвд"-ийг байгуулна гэж баримталж байна. Далайгийн бүлгийн "Түвдийн цагаачдын засгийн газар" гэдгийн "Түвдийн цагаачдын түвд хүний үндсэн хууль"-д Түвдийг " холбооны ардчилсан автономит бүгд найрамдах улс " болгон байгуулна гэж дэдшүүлсэн байна гэжээ.

      Чинь Ган хэлэхдээ, Далай хагалан бутаргах үзэл баримтлал, үйл ажиллагаагаа ерөөс орхиогүй гэснийг түүний хэдэн арван жилийн үг яриа үйл ажиллагаа харуулж байна. Лхас хотод гарсан цохиж балбачих, булааж дээрэмдэх галдаж шатаах хүчирхийллийн ажиллагааг Далайгийн бүлэг нарийн зохион төлөвлөж өдөөн дэврээсэн юм. Энэ нь Далайгийн бүлгийн хагалан бутаргах мөн чанрыг дахин харуулж, Далайгийн бүлгийн сурталчлан ухуулдаг "энх тайван", "хүчирхийллийн бус" гэдэг нь хуурамч мэхлэл мөн гэснийг дахин илрүүлсэн байна гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\