• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-20 19:29:39    
Олон улсын хамтын нийгэмлэг Далайд дэмжилэг үзүүлэхгүй байхыг хүслээ

Хятадын Олон Улсын Радио

     Олон улсын хамтын нийгэмлэг Далайгийн хагалан бутраах мөн чанарыг таниж, түүнд болон түүний хагалан бутраах ажиллагаад ямарваа хэлбэрээр дэмжилэг үзүүлэхгүй байхыг хүсэж байна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 20-ны өдөр Бээжинд илэрхийлжээ.

     Чинь Ган 20-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, саяхан Түвдийн Лхас хотод гарсан зодож балбачин булаан дээрэмдэж галдаж шатаасан хүчирхийллийн гэмт хэрэг нь Далайн бүлэглэлийн хагалан бутраах мөн чанарыг дахин харуулсан байна. Нийгмийн тогтвортой байдлыг эвдэж, хагалан бутраах гэсэн ямарваа оролдолго нь хүмүүсийн сэтгэлийг олохгүй байж, лавтай ялагдах юм гэжээ.

     Чинь Ган хэлэхдээ, Хятадын Засгийн газар бол хариуцлагтай засгийн газар байж, дэлхийн энх тайван хөгжлийн төлөө чармайсаар ирсэн юм. Дэлхий дээр Түвдийн цагаачлагч засгийн газар гэгчийг нэг ч орон хүлээн зөвшөөрөөгүй юм. Дэлхийн олон орнууд Хятадтай найрсаг хамтын ажиллагааны харилцаа хөгжүүлэхийг зорьсоор ирсэн юм. Энэ бол их хандлага мөн гэжээ. \Гэрэлт орчуулж Номин хянав\