2007 оны эцсийн байдлаар, Өвөр Монголын Өөтөө Засах Районтай худалдааны түнш болсон улс орон, газар нутгийн тоо 153-д хүрчээ.
Өвөр Монголын Худалдааны танхимын албаны хүний танилцуулснаас үзвэл, сүүлийн жилүүдэд умар зүгт нээлттэй байх стратеги хэрэгжүүлж байгаа байдалд гадаад худалдаа нь маш ихээр хөгжсөн байна.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2007 онд Өвөр Монголын гадаад худалдааны экспорт импортын нийт хэмжээ 7 тэрбум 700 сая ам.доллароос давж, 2002 оныхоос 3 дахин гаруй өсчээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|