• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-20 17:26:26    
Лхасын хэрэгт оролцсон 170 хүн хэргээ хүлээж биеэ тушаав

Синьхуа Агентлаг

      Хятадын Түвдийн Өөртөө Засах Районы холбогдох салбарын танилцуулснаар, 19-ний өдрийн 22 цаг хүртлэх байдлаар, Түвдийн төв Лхаст цохих балбачих булаах шатаах хэрэгт оролцсон 170 шахам хүн хэргээ хүлээж биеэ тушаасан байна.

      Хэргээ тушаасан хүмүүсийн дийлэнх нь үнэн байдлыг үл мэдэх жирийн иргэд байлаа, эдгээр хүмүүсийн зарим нь хууль бус этгээдийн өдөөлгөөр, зарим нь хууль бус этгээдийн сүрдүүллээр хэрэг гаргасан байжээ.

      14-ний өдөр Лхаст цохих балбачих булаах шатаах зэрэг хүнд ноцтой хүчирхийллийн хэрэг гарч, хүн ардын амь нас эд хогшлийг асар их хохироосон байна. Одоо, Лхасын нийгмийн байдал улмаар тогтвортой болж, ард иргэдийн үйлдвэрлэл амьдралын хэвийн байдал үндсэндээ сэргэсэн байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\