2008 оны Олимпын наадам болон параа Олимпын хугацаанд Бээжин хот эрүүл хамгаалал, орчин ахуйг цэвэр тохитой байлгах арга хэмжээнүүд авах болно.
Сурвалжлагч 20-ны өдөр Бээжин хотын хот тохижулалтын ажлыг удирдах хорооны холбогдох хурлаас мэдээлснээр, Олипмийн наадмын хугацаанд Бээжин хотын байгаль орчин, эрүүл хамгааллын баталгааны бүсийг хоёр зэрэглэлд хувааж, нэгдүгээр зэрэглэлийн район нь уралдаан тэмцээний үеэр 24 цагт байнга цэвэрэлгээ хийнэ. Үүнд Олимпын наадмын ордон талбайнуудын гаднах баталгааны бүс, Олимпын тэмцээний зам шугам, соёлын том үйл ажиллагааны талбай, аялал жуулчлалын гол гол үзэмжит район зэрэг багтана. Хоёрдугаар зэрэглэлийн баталгааны районд нь нэгдүгээр зэрэглэлийнхээс гаднах хотын дүүргүүд багтсан болно. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|