• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-21 14:22:00    
Яриа хэлэлцээ хийхэд нөхцөл боломж бүрдүүлж өгөхийг Хятадын ГХЯ Далай ламд шаардлаа

Синьхуа Агентлаг

     Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 20-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Далай ламтай яриа хэлэлцээ хийх талаарх Хятадын Засгийн газрын байр суурь нь ямагтын бөгөөд тодорхой, өөрчлөгдөхгүй юм. "Түвдийг тусгаар тогнуулах" гэсэн зорилтоо үнэн орхиж, эх орноо хагалан бутаргах аливаа ажиллагаагаа бүхнийг зогсоохыг төв Засгийн газраас Далай ламд шаардаж байна гэлээ.

     Далай ламтай харилцахад зөвхөн түүний хэлснийг сонсч болохгүй, нэн чухал нь түүний юу хийснийг нь үзэх хэрэгтиэй. Сүүлийн үед гарсан их олон хэрэг нь бодит байдал түүний хэлсэн шиг биш гэдгийг харууллаа. Туйлбартай ухамсарлан, яриа хэлэлцээ хийхэд нөхцөл боломж бүрдүүлэн өгөхийг бид Далай ламд хүсч байна гэж Чинь Ган тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\