Хятадын Гадаад Харилцааны ямны төлөөлөгч Чинь ган 23-ны өдөр Америкийн төрийн департамент Бээжингийн олимпийн наадмыг сонирхох Америкийн үзэгчид хяналтад орж болзошгүй юм гэж хэлсэн тухай сурвалжлагчийн асуултад хариулав.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Америкийн төрийн департаментын консулын хэрэг эрхэлсэн газар 20-ны өдөр Бээжингийн олимпийн наадмыг сонирхохтой холбогдуулан удирдамж нийтлүүлж, Бээжингийн бүх зочид буудал болон офисийн барилгуудыг хяналтдаа авч болзошгүй юм, Америкийн үзэгчид хувийн эрхээ эдлэхэд хэцүү болох юм байна гэсэн тухай сурвалжлагчийн асуултад хариулах үед Чинь ган хэлэхдээ, Хятадын олон нийтийн талбай тэрчлэн зочид буудал болон офисийн барилгууд зэрэг барилга байгууламжууд нь олон улсын түгээмэл хэргэлдэг аюулгүйн тоног төхөөрөмжийн тусгай тохируулалтаас даваагүй юм. Хятад улс хувийн нууцийг хуулиар хамгаалдаг, гадаадын жуулчид санаа зовох хэрэг алга. Америкийн төрийн департаментын консулын хэрэг эрхэлсэн газар нийтлүүлсэн удирдамждаа хариуцлагагүй үг хэлж байна гэжээ.\Буян орчуулж, баясгалан хянав\
|