• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-24 10:59:17    
А ба Шяны нийгмийн дэг журам хэвийн байдалдаа орж байна

Рэнь Минь Ри Бао Сонин

      16-ны өдөр Хятадын баруун өмнөд нутгийн Сы чуань мужийн А Ба-гийн Түвд, Чян үндэстний өөртөө засах тойргийн А ба Шянд гарсан цохиж балбчиж булаан дээрэмдэж галдан шатаасан хэрэг үндсэндээ намдлаа.

      22-ны өдөр А ба Шяны гол гол зээл гудамжуудын замын хөдөлгөөн сэргэж, хэрэг гарсан газрыг цэвэрлэн янзалж, дэлгүүр пүүсүүдийн тал хувиас дээших нь үйл ажиллагаагаа явуулж, нийгмийн дэг журам хэвийн байдалдаа орж байгааг сурвалжлагч олж харсан байна. Шяны тохируулалтаар, хичээл зогссон дунд бага сургуулиуд ч 24-нээс хичээлж эхлэв.

     3-р сарын 16-ны өдөр, А ба Шяны туйлын цөөн тооны хууль бус этгээдүүд Шянь болон хэсэг Шян сууринд цохиж балбчиж булаан дээрэмдэж галдан шатаасан хэрэг үйлдэж, хүн ардад хүнд ноцтой хохирол учруулсан байна. Хэргийн дараа, орон нутгийн засгийн газар болон холбогдох салбарууд шуурхай арга хэмжээ авч, хуулийн дагуу шийдвэрлэснээр, байдал үндсэндээ намдлаа.\Буян орчуулж, Баясгалан хянав\