Хятад улсын ерөнхий сайд Вэнь Жябао 24-ний өдөр Бээжинд Хятадын хөгжлийн дээд хэмжээний чуулга уулзалтын 2008 оны ээлжит хуралдаанд оролцсон гадаадын төлөөлөгч нартай уулзав.
Уулзалтын үеэр, Вэнь Жябао гадаадын төлөөлөгч нарын дэлхийн эдийн засгийн байдал болон Хятадын эдийн засгийн хөгжил зэрэг асуудлын тухай үзэл бодол, санал санаачилгыг нь нарийн нямбай сонссон бөгөөд тэдэнтэй санал бодлоо солилцож, уулзалтын уур амьсгал халуун найрсаг байлаа.
Хятадын хөгжлийн дээд хэмжээний чуулга уулзалтыг Хятадын Төрийн Зөвлөлийн Хөгжил судлалын төв эрхлэн зохион байгуулсанаас аваад одоо болтол үргэлжлэн 9 удаа явуулж байна. 23-ны өдөр Бээжинд эхэлсэн энэ удаагийн жил тутмын ээлжит хуралданы гол сэдэв нь "Хятад улс 2020 он: хөгжлийн зорилт ба бодлогын хандаш" юм.\Буян орчуулж, Баясгалан хянав\
|