• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-25 16:51:46    
Бээжингийн олимпийг тэтгэгч бизнесменүүд Хятадын албан журмын ажилд идэвхтэй зүтгэж байна

Синьхуа Агентлаг

      Бээжингийн олимпийн наадам нь дэлхийн том том аж ахуйн нэгжүүдийн тэтгэлгийг олсон юм. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь бүх дэлхийн анхаарал тавьж байгаа энэхүү олимпийн наадмын боломж тохиолыг ашиглан, эрхлэлт борлуулалтын олон төрлийн үйл ажиллагаа өрнүүлэхийн зэрэгцээ Хятадын төрөл бүрийн албан журмын ажилд идэвхтэй оролцож байна.

      Самсунг корпораци 2005 оноос өнөөг хүртэл Хятадын ядуу орон нутагт 45 хүслэн сургууль байгуулсан. Бас Хятадын 2000 гаруй шилдэг сурагчийг урамшуулан шагнасан юм. Леново корпораци нь 800 гаруй сууринд олимпийн наадмаар сэдэвлэсэн эрдэм шинжилгээний 700 гаруй хурал зохион байгуулж, эдгээр районы сургуулиудад мянга гаруй компьютер бэлэглэсэн юм. Кока-Кола корпораци нь 2004 оноос эхлэн Хятадын хөдөө тосгоны ядуу амьдралтай айлуудаас 1400 гаруй залуусыг сонгож, тэд нарыг олон төрлийн ажил төрлийн бэлтгэл дамжаанд хамруулж, залуу тариачдыг мэргэшсэн ажилчин болоход нь тусалсан юм. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\