• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-25 17:32:41    
Олимпийн наадмыг эвдэх үйл ажиллагаа хүний сэтгэлийг олохгүй

Хятадын Олон Улсын Радио

      Синьхуа хороо 25-ны өдөр тойм нийтэлж, олимпийн наадмыг эвдэх гэсэн Далайн бүлгийн үйл ажиллагаа хүний сэтгэлийг олохгүй гэж тэмдэглэв.

      Тоймд тэмдэглэхдээ, өнөө Хятадын ард түмэн оргилуун халуун сэтгэлээр олимпийн наадамд бэлтгэж байна. Гэтэл Далайн бүлэг Бээжингийн олимпийг "Түвдийг тусгаар тогтнуулах" үйл ажиллагааг олон улсын болгох ховорхон тохиолоор үзсэн байна. Далайн бүлгийн их хүчинтэй байгууллага "Түвдийн залуучуудын хурал " нь цаашлаад алан хядах арга хэлбэрээр "Түвдийг тусгаар тогтнуулах" ажиллагаа хийхийг баримталж байна гэжээ.

       Синьхуа хорооны тоймд тэмдэглэхдээ, 2008 оны олимп бол дэлхийн ард түмний Бээжинд олгосон дархан эрх мөн. Далайн бүлэг Бэнжингийн олимпийг улс төржүүлж, Түвдийн асуудлыг Бээжингийн олимптай холбож, үүнээр шалтаг болгон олон улсын нөлөө гаргахаар оролдож байгаа нь ухаалаг арга биш юм. Бас ч ялагдах тавилангаасаа мултурч чадахгүй юм гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\