Хятадын Түвд судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түвд үндэстний эрдэмтэн Сономдорж 26-ны өдөр манай сурвалжлагчид тусгай ярилцалга өгөх үед хэлэхдээ, сүүлийн үед Лхас болон бусад Түвд нутагт гарсан хүчирхийллийн хэрэг нь зөвхөн шашны асуудал биш, харин Далайн бүлгийн шашны далбааг өргөн эх орны нэгдэл болон үндэстний нягтралыг эвдэн бусниулсан гэмт ажиллагаа мөн гэжээ.
Сономдорж энэ жил 62-тай, хуучин түвдийн феодалын хамжлагын нийгмийг биеэр өнгөрүүлсэн хүн. Тэрээр хэлэхдээ, 1951 онд Түвд энх тайвнаар чөлөөлөгдөхөөс өмнө, Дайлан бүлгийн ноёрхол дор Түвд нь хамжлагын нийгэмд оршиж, хүн ардын 95 –аас дээш хувь нь хамжлагын боол байж, тэд үйлдвэрлэлийн хэсэгсэл болон хүний эрх байхгүй, гашуун зовлонтой амьдарч байсан юм. Түвд энх тайвнаар чөлөөлөгдсөний дараа Түвдийн феодалын хамжлагын дүрмийг цуцаллсан байна. 1959 онд болсон Далайн зэвсэгт урвалгаан юм уу энэ удаа Лхас болон бусад Түвд районд гарсан хүчирхийллийн хэрэг гэсэнгүй тэр нь бүр Далайн бүлэг ашиг сонирхол болон ноёрхлын байр сууриа орхих дургүйгээс болсон хүчирхийллийн эвдлэгийн ажиллагаа мөн гэжээ.
Далайн бүлгийн гадаадад "түвдийн ард түмэн шашны шүтэх эрх чөлөө байхгүй" гэж тарааж байсан үг ярианд чиглүүлэн Содномдорж хэлэхдээ, Хятад улс шашин шүтэх чөлөөтэй бодлого хэрэгжүүлнэ гэж Хятадын хуульд тодорхой тогтоосон юм. Энэ бодлого Түвдэд бүрэн хэрэгжиж байна. Өнөө Түвдэд том жижиг сүм хийд, шашны ажиллагаа үйлдэх газар 1787 байж, сүсэгтэн олны шашны хэвийн ажиллгаааны хэрэгцээг үндсэндээ хангасан байна гэжээ. \Урангоо орчуулж, Баатар хянав\
|