• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-26 15:42:05    
Тайван тогтуун эв найрамдуу байх нь аз жаргал юм гэж Түвдийн үндэстнүүдийн ард түмэн хэлж байна

Синьхуа Агентлаг

     Далайн бүлгийн өдөөн дэврээж, зохион төлөвлөсөн хүчирхийллийн хэрэгт хандаж, Түвдийн үндэстнүүдийн боловсон хүчин ард иргэд хууль бус этгээдүүдийн үйлдсэн хүчирхийллийн ажиллагааг хатуу зэмлэн буруушааж, "тайван тогтуун эв найрамдуу байх нь аз жаргал, хагалан бутрааж үймээн дэгдээх нь гай зовлон учруулна" гэж сэтгэлийн үгээ хэлж байна.

     Шинэ хуучин нийгмийг туулан өнгөрүүлсэн тэтгэвэртээ гарсан боловсон хүчин Чоета хэлэхдээ: Хууль бус этгээдүүд үзэмжит сайхан Лхас хотыг үзэхийн аргагүй болтол талж сүйтгэж, хүмүүсийн сэтгэл санааг тогтворгүй болгосон нь жаргал авчирсан уу, зовлон тарив уу гэдгийг Түвдийн үндэстнүүдийн ард түмэн тодорхой ойлгож байгаа юм гэжээ.

     ТӨЗР-ны ардын хоёрдугаар эмнэлэгт ажиллаж байгаа түвд эмч Цэрэн юйжэнь хэлэхдээ, сүүлийн өдрүүдэд бараг өдөр бүр ажиллаж шархдсан хүмүүсийг эмчилж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Одоогийн амьдрал сайн сайхан байна, эдгээр хууль бус этгээдүүд сайхан амьдарч зүгээр суухгүй, юунд гэмгүй номхон иргэдийг цохиж зодож байгаа юм" гэжээ. \Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав\