• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-26 16:54:51    
Олимпийн бамбар дамжууллахад саад учруулах гэсэн ямар нэгэн оролдлого лавтай ялагдал хүлээх болно

Синьхуа Агентлаг

      Олимпийн бамбарыг дамжууллахад саад учруулах гэсэн ямарваа оролдлого лавтай ялагдал хүлээх болно гэж Синьхуа хороо 26-ны өдөр тайлбар нийтэлж онцлов.

      Тайлбарт тэмдэглэхдээ, олимпийн гал бамбарыг дамжуулах нь дэлхийн цар хэмжээнд олимпийн эрхэм дээд үзэл санааг уламжлах дархан дээд ёслол мөн. Түүний зорилго нь бүх хүн төрөлхтэнд шудгага, энх тайван, бие биеэ ойлгох, найрамдал ивээхийг даатгадаг юм. Гэтэл харамсалтай нь бараг удаа бүрийн олимпийн гал бамбарыг дамжуулах явцад зарим ондоо санаатай байгууллага болон хувь хүний харшлал эвдлэгэд учирч, дуулиан гаргахаар оролддог хүмүүс бий. зорилгодоо хүрэхийн төлөө аль тохиромжтой аргыг хэрэглэхэд нь тэдний хамтын онцлог шинж мөн гэжээ.

      Тайлбарт тэмдэглэхдээ, олимпийн наадмын гал бамбар нь хүн төрөлхтний хамтын хүсэл мөрөөдөл юм. Тэр нь хүрсэн газар бүхэндээ өргөн олон сайн санаатай хүмүүсийн халуун угтлагыг хүлээж байдаг. Гал бамбар нь хүн төрөлхтний саруул ирээдүйг гэрэлтүүлдэг. Мөн үүний зэрэгцээ зарим ондоо санаатай байгууллага хувь хүний үнэн дүр тэрчлэн тэдний эрхэлдэг "ажил төрөл", "биеийн тамир спорт" гэдгийн үнэн дүрийг харуулдаг. Олимпийн гал бамбар нь бүх хүн төрөлхтний юунаас ч сүрдэхгүй шудрага ёсны хүчнийг төлөөлж байдаг тул харшлан эвдлэх ямарваа оролдлого нь лавтай шившигтэйгээр ялагдах болно. гэжээ. \Урангоо орчуулж, Баатар хянав\