• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-31 17:51:28    
Түвдийн байдлыг авч хэлэцсэнд Хятадын тал тун дургүйцэж байна

Синьхуа Агентлаг

      Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян юй 30-ны өдөр хэлэхдээ, Европын холбооны гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн албаны бус хурлаар Түвдийн байдлыг авч хэлэлцэж, тайлбар хийсэнд тун дургүйцэж байгаагаа Хятадын тал илэрхийлсэн байна.

      Жян юй сурвалжлагчийн асуултад хариулж хэлэхдээ, Түвдийн асуудал бол тэр чигээрээ Хятадын дотоод хэрэг юм. Гадаадын болон олон улсын ямарч байгууллага хөндлөнгөөс оролцох эрхгүй. Лхас зэрэг газарт гарсан хэргүүд нь орон нутгийн хүн ардын соёл, шашны ажиллагааг самууруулж, нийгмийн хэвийн дэг журмыг бусниулсан байна. Энэ бол хүний эрхэнд ноцтой халдаж, ард түмний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хохироосон хүчирхийллийн гэмт хэрэг болно. Нийгмийн дэг журам, ард түмний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө дэлхийн ямарч хариуцлагатай улс орон цөмөөрөө хуулийн дагуу арга хэмжээ авч хүчирхийллийн гэмт ажиллагааг хориглох хэрэгтэй юм гэжээ.

     Жян юй хэлэхдээ, Европын холбоо жич түүний гишүүн орнууд үнэн худлыг тодорхой ялгаж, хүчирхийллийн гэмт ажиллагаа болон хэрэг өдөөгчийг илт зэмлэн буруушааж, хоёрдмол шалгуур хэрэглэхгүй, үнэн худлыг хутгалдуулахгүй, "Түвдийг тусгаар тогтнуулах" этгээдийн хүчирхийллийн ажиллагааны омог сүрийг бадраахгүй байхыг Хятадын тал хатуу шаардаж байна гэжээ.\Буян орчуулж, Баясгалан хянав\