• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-01 16:04:34    
ХОУР-гийн дарга Ван Гэн-нянь МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн дарга Х.Чилаажавтай уулзав

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Гэн-нянь 1-ний өдөр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний Зөвлөлийн дарга Хайдавын Чилаажав тэргүүтэй Монгол улсын радио телевизийн төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна.

     Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Гэн-нянь юуны өмнө Монгол улсын радио телевизийн төлөөлөгчдийн айлчилан ирсэнд баярлаж байгаагаа илэрхийлээд, зочдод Хятадын Олон Улсын Радиогийн холбогдох байдлыг танилцуулжээ. Хоёр талын хийсэн хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа дарга Ван Гэн-нянь илэрхийлжээ. Тэр хэлэхдээ, Монгол улсын Дархан хотод FM-аар нэвтрүүлж байгаа манай радиогийн нэвтрүүлгийг Монголын сонсогчид ташаан хүлээн авч сонсч байгаад баяртай байна. Хоёр тал ойлголцлоо нэмэгдүүлэн, хамтаар дэвшихийг хүсч байна гэжээ.

     Хайдавын Чилаажав Монгол, Хятад хоёр орны олон жилийн турш радио телевизийн салбарт хийсэн хамтын ажиллагааг дэмжиж нотолж байгаагаа илэрхийлж, найрсаг хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн гүнгийрүүлэхийг хүссэн байна. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн дэд захирал бөгөөд Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн дарга Баарангийн Пүрэвдаш хэлэхдээ, манай радио Хятадын Олон Улсын Радиотой нэврүүлгийн программ болон ажилтаны солилцоо зэрэг талаар баялаг үр дүнтэй хамтран ажилласан, цаашид энэ хамтын ажиллагааг өргөжүлэхийг хүсч байна гэжээ.

     Уулзалтын дараа, Хятадын Олон Улсын Радио болон Монголын Үндэсний Олон Нийтийн Радио хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Уг хэлэлцээрийн дагуу, хоёр тал ажилтан болон сурвалжлагчдаа харилцан солилцох бөгөөд Хятадын тал бас олимпийн наадам зэрэг том чухал ажиллагааны үеэр Монголын талд мэдээ, аудио мэдээлэл хангах болно.

      Монгол улсын радио телевизийн төлөөлөгчид бас Шанхай орож айлчлах болно. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\