• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-01 17:03:05    
Олимпийн мөрөөдөл нь дэлхийн улс түмний хамтын эрэл хүсэл мөн гэж Синьхуа хорооны тайлбарт тэмдэглэжээ

Синьхуа Агентлаг

     Синьхуа хороо 4-р сарын 1-нд тайлбар нийтэлж, Олимпийн мөрөөдөл нь дэлхийн улс түмний хамтын эрэл хүсэл юм, Олимпийн наадмыг зохин байгуулахыг эсэргүүцэх нь сайнаа үзэхгүй юм гэж тэмдэглэжээ.

      Бээжингийн Олимпийн "Нэг дэлхиий ертөнц, Нэг хүсэл мөрөөдөл" уриа нь дэлхийн өнцөг булангаас ирсэн хүмүүсийг Олимп ертөнцөд өөрийнх нь сай сайхан хүсэл мөрөөдлийг нь хөөцөлдүүлж, түүнийг нь биелүүлэх гэсэн болно. Харамсалтай нь Бээжингийн Олимп ойртон наашилж байгаа үеэр, арга ухаанаа шавхаж байгаа зарим хагалан бутаргагч хүчин, үнэн худлыг хутгалдуулж байгаа гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, өрнөдийн өөр санаатай зарим улс төрчид, засгийн газрын бус байгууллагууд зориуд хэрэг өдөөж, үймээн дэгдээх юм уу эсвэл бодит хэргийг гажуудуулж, зөв бурууг хутган, өдөөн дэврээж, Олимпийн наадмыг зохион байгуулахыг эсэргүүцэхээр заналхийлж байна.

      Бээжингийн Олимпйин наадмыг Хятадын засгийн газарт дарамт үзүүлэх бооцоо болгож, Хятадын дүр төрхийг гутаах, Хятадын одоогийн бодит хэргийг өргөтгөх улс төрийн зэвсэг болгохоор тэд оролдож байна гэжээ.\Баясгалан орчуулж, Буян хянав\