• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-01 18:09:33    
Бүх дэлхийн хятадчуудад өгсөн Далайн ил захидалд холбогдуулан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч үг хэлсэн байна

Хятадын Олон Улсын Радио

      3-р сарын 28-нд дэлхийн хятадчуудад өгсөн Далайн ил захидалд холбогдуулан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 1-ний өдөр Бээжинд үг хэлсэн байна.

      Жян Юй хэлэхдээ: 50-аад жилийн турш Далайн бүлэглэл "Түвдийг тусгаарлах"-ыг эрэн хайхын тулд түүхийг мушгин гуйвуулж, үндэстнүүдийн хооронд зөрчил гаргаж, Хятадын нийгмийн тогтвортой байдлыг эвдсээр ирэв. Сүүлийн өдрүүдэд Далайн бүлэглэл Лхас болон Түвдийн бусад районд цохиж балбаж булаан дээрэмдэж галдан шатаасан хэргийг зохион үйлдэж, ард иргэдийн амь нас эд хөрөнгө аюулгүй байдлыг ноцтой хохироож, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний уур хилэнг төрүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн зэмлэл буруушаалд учирсан байна.

      Ямагт хэлж байдаг "хүчирхийллийн бус" гэдэг Далайн хуурамч багийг энэ үйл хэрэг дэлхийн ард түмэнд дахин илчилсэн байна. Хуурамч үгээр дүүрсэн "уриалгын" бичиг нийтлүүлж, Лхаст болсон цохиж балавчиж булаан дээрэмдэж галдан шатаасан хэргээс мултран ангижрах гэж байгаа Далайн оролдлого талаар болох юм гэжээ.

      Тэрээр хэлэхдээ: Далай нэг талаар төв засгийн газартай хэлхээ холбоо тогтоож зөвдөн хэлэлцэнэ гэж хэлж, нөгөө талаар нийгэм дээр үймээн дэгдээж, дэлхийн улс түмэн болон тамирчдын хүсэн хүлээж байгаа Бээжингийн Олимпийг эвдэн бусниулж, зөвдөн хэлэлцэх үндэс суурийг ноцтой эвдсэн байна. Далай төв засгийн газартай хэлхээ холбоо тогтоож зөвдөн хэлэлцэж, эх орны "их гэр бүлийн гишүүн" болохыг үнэн бодвол, цохиж балавчиж булаан дээрэмдэж галдан шатаах хүчирхийллийн ажиллагаагаа нэн даруй зогсоож, Бээжингийн Олимпийн наадмыг эвдэн бусниулах ажиллагаа бүхнээ зогсоож, Түвдийг эх орноос нь хагалан салгах гэсэн ажиллагаа бүхнээ зогсоох ёстой гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\