Хятад улсын дарга Хү Жиньтаогийн тусгай төлөөлөгч, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань 2-ны өдөр Бээжинд: Энэ оны 6-р сард Хятад, Америкийн стратегийн эдийн засгийн дөрөв дэх яриа хэлцэл Америкт болно. Америкийн талтай хамтран бэлтгэл ажлуудыг сайн хийж, яриа хэлцлийн үргэлж чанарыг хэвээр байлгаж, яриа хэлцлийг шинэ нааштай ажил хэрэгч амжилттай болгохоор чармайхад Хятадын тал бэлэн байна гэж тэмдэглэжээ.
Америкийн Ерөнхийлөгч Ж. Бушийн тусгай төлөөлөгч, Сангийн Яамны сайд Хенри Паулсонтой хэлэлцээ хийхдээ Ван Чишань дээрх үгээ хэлсэн байна. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|