Хятад улсын Дарга Хү Жиньтао 2-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Америктай макро эдийн засгийн бодлогын талаарх харилцаа, зөвшилцлөө эрчимжүүлэж, хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны түвшнийг байнга дээшлүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хэвээр байлган, олон улсын санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахын төлөө хамтаар чармайхад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Дарга Хү Жиньтао Америкийн Ерөнхийлөгчийн тусхай элч, Сангийн сайд Генри Паулсонтой уулзах үе, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа болон хоёр орны харилцааны ахиц байдлыг өндрөөр үнэлжээ. \Рэнчинсоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|