• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-03 16:04:37    
Олимп болон бамбар дамжуулах арга хэмжээг бусниулах ажиллагаа үйлдэхгүй байхыг Америкийн улс төрийн зүтгэлтнүүдээс шаардаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Олимпийн наадам болон бамбар дамжуулах арга хэмжээг эвдэн бусниулах ажиллагаа үйлдэхгүй байхыг Америкийн улс төрийн зүтгэлтднүүдээс Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 3-нд шаардсан байна.

     Өөр эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Пелоси саяхан мэдэгдэл хийж, Бээжингийн Олимпийн наадмыг эсэргүүцэхийг зорихгүй гэж хэлсэн боловч ОУОХ 2008 оны зууны Олимпийг зохион байгуулах эрхийг Хятадад олгосон нь буруу юм. Дараа сард Олимпийн бамбар Сан-францискогоор дамжих үед Хятадын засгийн газрын үйл ажиллагаанд хувь хүн, хамт олноороо үзэлттээ илэрхийлэхийг би дэмжинэ гэж хэлсэн юм байна. Энэ асуудлаар сэтгүүлчийн дэвшүүлсэн асуултад Жян Юй хариулж хэлэхдээ: Энэ мэдэгдлийг Хятадын тал нягт анхаарч байгаа бөгөөд маш дургүйцэж байна гэжээ.

     2008 оны зуны Олимпийг зохион байгуулах эрхийг Бээжинд олгосон нь ОУОХ-ны хатуу чанга шийдвэр бөгөөд Америкийг хамарсан дэлхийн улс түмний түгээмэл эрэл хүслийг төлөөлсөн юм гэж Жя Юй хэлсэн байна. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\