|
ОУАЭХА-т Ираны цөмийн зэвсгийн тухай мэдээллийг Хятад улс хангалаа гэсэн мэдээлэл бол огт үндэслэлгүй юм
Хятадын Олон Улсын Радио
Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 3-ны өдөр Бээжинд хэлэхдээ, ОУАЭХА-т Ираны цөмийн зэвсэг хөгжүүлэхтэй холбоотой мэдээллийг Хятад улс сүүлийн үе хангалаа гэж зарим мэдээнд тэмдэглэсэн байна, энэ бол огт үндэслэлгүй, ондоо санаатай зүйл юм гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|
|