• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-03 18:05:54    
Олимпийн хөдөлгөөний хөгжилд нааштай хувь нэмэр оруулахыг Хятад улс хүсч байна

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 3-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын засгийн газар болон ард түмэн Олимпын наадмыг бэлтгэн явуулахаар дамжин Олимпийн үзэл санааг бадруулан, уламаар Олимпийн хөдөлгөөний хөгжлийг ахиулахад өөрийн нааштай хувь нэмрээ оруулахыг хүсч байна гэж хэлсэн байна.

      Саяхан ОУОХ-ны экс ерөнхийлөгч Самаранч олон улсын хамтын нийгэмлэгт хандан Бээжингийн Олимпийн наадмыг эсэргүүцэх ажиллагаагаа зогсохыг уриалсан байна. Энэ тухай сэтгүүлчийн асуултанд хариулах үе Жян Юй хэлэхдээ, ОУОХ-ны албаны хүмүүс Олимпийн дүрмийг мөрдөн ажилласаар ирсэн юм. Хятад улс Олимпийн наадмыг бэлтгэн эрхлэх явцдаа Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо нь ОУОХ-тай нягт хамтран ажиллаж байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\