Сурвалжлагч саяхан Хятадын Юньнань мужийн Дичингийн Түвд Үндэстний Өөртөө Засах Жөүд сурвалжилж явахдаа, өндөрлөгийн бэлчээрээс голын хөндий айл тосгонд хүртэл тариачин малчин хаврын тариалангын бэлтгэл ажилдаа шамдан оролцож, аялал жуулчлаллын үзэмжит газруудад алсын зочид дүүрч, газар болгонд хөгжил цэцэглэл, эвсэг зохицонгуй байдлаар баялхаж байгааг харлаа.
Юньнань мужийн намын хороо, Мужийн засгийн газар сүүлийн жилүүдэд бодлого, төсөл, хөрөнгө мөнгө зэрэг талаас түвд нутгийг түлхүү дэмжсэн байна. 2007 онд Юньнань мужийн шатны санхүүгээс 1 тэрбум 100 гаруй сая юанаар түвд нутгийн хөгжлийг дэмжин санхүүжүүлсэн байна. Юньнань мужийн цорын ганц түвд үндэстний өөртөө засах жөүгийн хувьд Дичингийн 2007 оны дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 2006 оныхоос 19.5 хувиар өсөн нэмэгдэж, мужийнхоосоо 7.5 хувиар өндөр байж, тариачин малчдын хүн тутамын дундаж орлого 2006 оныхоос 15.6 хувиар нэмэгдсэн байна.
Юньнань муж нь Дичингийн сүм хийд шашны салбарын хүмүүсийг нийтийн үйлчилгээний хүрээнд хамруулсан байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|