Хятад улсын дарга Хү Жиньтао 5-ны өдрийн үдээс өмнө Бээжингийн Олимпийн ойн цэцэрлэгт хүрэлцэн очиж, нийслэлийн сайн дурын мод тарих ажиллагаанд оролцлоо.
Уг сайн дурын мод тарих ажиллагаанд мөн Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юнкан нарын зэрэг нам төрийн удирдах хүмүүс оролцосон байна.
Мөн өдөр, Бээжин хотын 2 сая гаруй хүн сайн дурын мод тарих ажиллагаанд оролцож, ногоон Олимпд хувь нэмэр оруулсан юм байна.
Бээжин хотын Цэцэрлэгжүүлэлтийн зөвлөлийн бүртэгснээр, 1981 оноос эхлэн нийт иргэдийн сайн дурын мод тарих ажиллагаа өрнүүлснээс хойш, Бээжин хотын цэрэг ард сайн дураасаа нийт 168 сая ширхэг мод тарьсан юм байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|