• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-06 17:53:42    
Бээжингийн Олимпийн наадмын ариун гал Лондонд хүрэлцэн очлоо

Хятадын Олон Улсын Радио

     Орон нутгийн цагаар 5-ний орой Бээжингийн Олимпийн наадмын ариун гал Лондонд хүрэлцэн очсон байна. Их Британий Засгийн Газрын Олимпийн үйл хэрэг хариуцсан сайд Тесса Жовел Хеасров нисэх онгоцны буудалд ариун галыг угтан авлаа.

     Тесса Жовел нисэх онгоцны буудалд хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлд ярилцалга өгч хэлэхдээ, 6-ны өдөр Лондонд болох Бээжингийн Олимпийн бамбар дамжуулах ажиллагаа Олимпийн хүсэл мөрөөдөлийг биелүүлэх, Олимпид оролцох гэж байгаа тамирчидэд зориулсан, дэлхийн олон орон Олимпийн үзэл санааны дагуу эв санаа нэгтэйгээр тэмдэглэх ажиллагаа болохыг хүсэж байна гэжээ. Цаг агаар аятайхан байхад хүрвэл Лондон хотын хэдэн арван мянган хүн гудамжинд гарч Олимпийн бамбарыг угтан авах болно гэж тэрээр илэрхийлжээ.

     Бээжин хотод 8-р сарт 2008 оны Олимпи болох болно. Лондон хотод 2012 онд Олимпийн наадам зохион явуулах болно. Бээжин Лондон энэ хоёр Олимпийн наадам зохион явуулах хотын харилцаа онцгой юм. Бээжингийн олимпийн зохион багуулах хороотой хамтран ажиллахад бэлэн байна гэж Тесса Жовел бас илэрхийлсэн байна. \Гэрэлт орчуулж, Буян хянав\