• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-07 15:25:10    
"Лам хувцас"-тай цэрэг хүний зураг хуурамч болохыг бодит хэрэг гэрчилж байна

Синьхуа Агентлаг

      Хятадын хэвлэл мэдээллийн хамгийн том агентлаг—Синьхуа хороо 6-ны өдөр өгүүлэл нийтэлж, Далай ламын бүлгийн зохиосон Лхасын "3-р сарын 14"-ний хүчирхийллийн ноцтой хэргийг Түвдийн ард иргэдийг оролцуулсан бүх Хятадын ард түмэн хатуу зэмлэн буруушааж байгаа үеэр, Далай ламын бүлэг бас "Лам хувцастай" цэрэг хэмээх гэрэл зураг илрүүлж, Хятадын цэрэг "Лхас хотод гарсан хэргийг удирдсан" гэж гүтгэсэн байна. "Хуучин зураг" дахь хүн, үйл хэрэг нь маргашгүй бодит хэргээр Далай ламын бүлгийн зохиосон худал яриаг няцаасан юм гэж тэмдэглэжээ.

      Чухамдаа Далай ламын бүлгийн хэлсэн "Лам хувцастай" цэрэг гэсэн гэрэл зураг нь зэвсэгт цагдаагийн офицер, дайчид 6 жилийн өмнө "Тянь Май Чуань Чи" буюу "Тэнгэрийн судасны домог" гэх кино зураг авах үеэр энгийн тоглогчоор оролцохдоо авахуулсан гэрэл зураг байсан юм.

     Киноны дүрд тоглуулахаар лам хуврагийн хэрэгсэл түгээж өгөхөд уг зургийг авсан гэж зураг дахь 2 цэрэг гэрчилсан байна. "Зураг" дахь цэрэг офицерын дүрэмт хувцсанд нь бүр энгэрийн тэмдэг, мөрдөсгүй байсан. 2004 оны 5-р сараас эхэлж, зэвсэгт цагдаагийн анги энгэрийн тэмдэг болон мөрдөс нэгдэлтэй хэрэглэх болсон юм.

      Синьхуа хорооны өгүүлэлд тэмдэглэхдээ: Хуучин гэрэл зураг нь Далай ламын бүлгийн өмнөөс өмнө, олон улсын ярианы тавцанд "нүүр"-ээ гээсэн явдлыг арилгаж чадахгүй мөртөө худал хуурамч зүйл үйлдэж дадсан заль мэхийг нь олон нийтэд цаашид харуулж байна гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\