• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-07 15:41:32    
Олимпийн наадам нь Хятад улсад баялаг өв үлдээх болно

Жун Шин Агентлаг

      Улс орон болон бүс нутгийн олимпийн хорооны зохицуулах хорооны дарга Рана 6-ны өдөр сурвалжлагчид тусгай ярилцлага өгөх үед цохон тэмдэглэхдээ: Хятад улс, ялангуяа Бээжинд асар их өөрчлөлт гарч байна. Хятадын ард түмэн нь олимпийн үлэмж их өв хөрөнгө хүртэх болно гэжээ.

      ОУО-ын зохицуулах хорооны төлөөлөгчдийн 16-р их хурал 4-р сарын 7-нд Бээжинд эхэлсэн. Олон улсын Олимпийн хорооны гүйцэтгэгч гишүүн, Олон улсын Олимпийн зохицуулах хорооны даргын хувиар Бээжинд дахин ирж байгаа Рана нь Олимпийн наадмыг удахгүй зохион байгуулах гэж байгаа орны өөрчлөлтийн талаар гүнзгий сэтгэгдэлтэй байлаа. Тэрээр хэлэхдээ, Олимпийн наадам нь нэг оронд хөгжлийн шинэ стандарт тавьж байгаа юм. Биеийн тамир спортын түвшин, соёлын солилцоо, хотын байгуулалт, эдийн засаг худалдаа зэрэг бүх талаар голлон зохион байгуулах улс орон болон хотод эрхэм нандин өв хөрөнгө үлдээх болно гэжээ.\Буян орчуулж, Баясгалан хянав\