Сүүлийн жилүүдэд Хятадын Түвдийн Өөртөө Засах Район тариалан, мал аж ахуй болон аялал жуулчлалын онцлог салбар зэрэг өндөрлөг нутгийн онцлогтой аж ахуйг эдийн засгийн хөгжлийн чухал тал болгон хөгжүүлж байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Түвдийн Өөртөө Засах Район сая гаруй юаний хөрөнгөөр тариан,, мал аж ахуйн онцлог салбарын 200-гаад төслийг дэмжиж, тариалан мал аж ахуйн аж үйлдвэржүүлэлтийн эрхлэлтийн ахицыг түргэтгэсэн байна. Үүнээс гадна, Засгийн газрын байнгын ахиулал дор, Түвдийн аялал жуулчлалын ажил төрөл нь Түвдийн эдийн засгийн гол аж ахуй болон хөгжиж байна.
Үүнээс гадна, сүүлийн хэдэн жилд Түвдийн түвд эм эмнэлэг, хүнсний цэвэр бүтээгдэхүүний боловсруулалт, үндэстний гар урлалын үйлдвэрлэл зэрэг онцлог аж ахуй ч хөгжлийн сайхан хандлагаа хадгалсаар байна. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|