• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-07 17:37:01    
Хоёр орны харилцааг хохироох ажиллагаа хийхгүй байхыг Америкийн Конгрессын холбогдох гишүүдэд сануулжээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 7-нд Бээжинд хэлэхдээ, бодит байдлыг хүндэтгэж, хэлбүү үзэлтээ орхиж, Далай ламын бүлэглэлийн үнэн нүүр чарайг таньж, Түвдтэй холбоотой төсөл дэвшүүлэхээ зогсоож, Хятадын ард түмний сэтгэл санааг гомдоохгүй, Хятад, Америкийн харилцааг хохироох ажиллагаа хийхгүй байхыг Америкийн Конгрессын холбогдох гишүүдэд Хятад улс сануулж байна гэлээ.

      Жян Юй хэлэхдээ, Далай ламын бүлэглэл "Түвдийг тусгаарлах" гэсэн зорилтоо үнэнхүү орхиж, улс орныг хагалан бутаргах үйл ажиллагаагаа зогсоож, Түвд зэрэг районд хүчирхийллийн гэмт хэрэг өдөөн дэвэргэж зохион явуулах болон Бээжингийн Олимпийн наадмыг эвдэн бусниулах гэсэн ажиллагаагаа зогсоож, Түвд болон Тайванийг Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэгэн хэсэг гэж хүлээн зөвшөөрдөг юм бол, Далай ламтай цаашид харилцаж зөвшилцөл хийхэд Хятадын төв Засгийн газар бэлэн байна гэжэ. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\