|
|
(GMT+08:00)
2008-04-07 18:01:01
|
Хятадын аялал жуулчлалын газар нутгийн судлал болон геологийн цэцэрлэгт хүрээлэн судлалын эрдэм шинжилгээний хурал Эрээн хотод болно
Хятадын Олон Улсын Радио
Эрээн хотын Засгийн газар болон Хятадын Геологи Судлалын Нийгэмлэгийн Аялал жуулчлалын газар нутгийн судлал болон геологийн цэцэрлэгт хүрээлэн судлалын салбар нийгэмлэгтэй хэлэлцээр тохиролцож, 2008 оны 8-р сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Хятадын аялал жуулчлалын газар нутгийн судлал болон геологийн цэцэрлэгт хүрээлэн судлалын салбар нийгэмлэгийн жил тутмын эрдэм шинжилгээний 23-р бага хурлыг Эрээн хотод хийхээр зөвшин тохиролцсон байна. Уг хурлын үеэр бас Эрээний үлэг гүрвэлийн геологийн цэцэрлэгт хүрээлэнгийн байгуулалт болон аялал жуулчлалын хөгжлийн асуудлаарх симпозиум зохион явуулна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|
|
|