• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-08 11:24:31    
"Түвдийг тусгаар тогтнуулах" хүчний олимпийн бамбарын буухиаг эвдэх ажиллагааг хатуу зэмлэн буруушаав

Синьхуа Агентлаг

      Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч хаатагтай Жян юй 8-ны өдөр Бээжинд " Түвдийг тусгаар тогтнуулах" хагалан бутаргах хүчний Бээжингийн олимпийн бамбарыг Лондон , Парист дамжуулах ажиллагааг зориуд эвдэн харшилсан явдалд холбогдуулан сурвалжлагчийн асуултад хариулах үед хэлэхдээ, Хятадын тал "Түвдийг тусгаар тогтнуулах" хагалан бутаргах хүчний олимпийн бамбар дамжуулах ажиллагааг санаатайгаар эвдэн харшлахыг хатуу зэмлэн буруушааж байна гэжээ.

      Жян юй хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадам бол дэлхийн ард түмний хамт нийтийн спортын өргөн цуглаан мөн. Олимпийн бамбар бол дэлхийн ард түмний бамбар юм. 4-р сарын 6, 7-ны өдөр Англи болон Франфын олон нийтийн халуун угтлагатайгаар Бээжингийн олимпийн бамбарын Лондон, Парис дахь буухиа дамжуулах үүрэг аюулгүй биелэгдсэн байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, Хятадын тал " Түвдийг тусгаар тогтнуулах" хагалан бутаргах хүчний олимпийн үзэл санаа, Англи, Франц хоёр орны хуулийг үл ойшоон олимпийн бамбарын буухиаг санаатайгаар харшлан эвдсэн ажиллагааг хатуу зэмлэн буруушааж байна. Энэ шившигт ажиллагаа нь олимпийн эрхэм дээд үзэл санааг гутаан доромжилсон, олимпийн хөдөлгөөнд хайртай дэлхийн ард түмний эсрэг хийсэн өдөөн хатгалага мөн гэжээ. \Урангоо орчуулж, Буян хянав\