|
Гадаадын хэвлэл мэдээллийнхэн Бээжингийн олимпийн бамбарыг Францын Парист дамжуулах явцад унтарлаа гэж мэдээлсэнтэй холбогдуулан Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Жян юй 8-ны өдөр Бээжинд тодруулахдаа, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Бээжингийн олимпийн бамбарыг Парист дамжуулах явцад унтарлаа гэсэн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй гэж илэрхийлэв.
Тэрээр хэлэхдээ, олимпийн бамбарын нэр төр, аюулгүй байдлыг хамгаалахын тулд газар дээрх бодит байдлыг харгалзан бамбарыг дамжуулах явцад арга хэлбэрээ түр өөрчилсөн юм. Өнөө Парис дахь олимпийн бамбарын буухиа дамжуулах ажиллагаа төлөвлөсөн ёсоор аюулгүй дууссан байна гэжээ. \Урангоо орчуулж, Буян хянав\
|