• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-08 17:37:39    
Сэргээш хэрэглэхийг чанд хориглож Олимпийн нэр хүндийг хамгаална

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Хүнсний бүтээгдэхүүн эм бэлдмэлийн хяналт удирдлагын үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч хатагтай Янь Жян-ин 8-ны өдөр Бээжинд хэлэхдээ, 5-р сарын 1-ний өдрөөс сэргээшийн бүрэлдэхүүнтэй эм бэлдмэл бүхэн дээр "Тамирчид хэрэглэхийг хориглоно" гэсэн бичиггүй бол борлуулахыг хориглоно. Ноднины 10-р сараас Хятадын олон салбар хамтдаа сэргээшийг хориглох тусгай арга хэмжээ авсан юм. Энэ арга хэмжээгээр нийт 18 аж ахуйн нэгж болон 14 борлуулах аж ахуйн нэгжийн хууль бус үйл ажиллагааг шалгаж гаргасан бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүдэд зохих шийтгэл өгсөн юм гэжээ.

     Тамирчдын сэргээшийн бүрэлдэхүүнтэй эм бэлдмэлийг эндүүрч хэрэглэхээс зайлс хийхийн тулд Хятадын Хүнсний бүтээгдэхүүн эм бэлдмэлийн хяналт удирдлагын үндэсний газар тун саяхан энэ тухай эм бэлдмэлд холбогдох 2000 шахам нэр төрлийн хятад, европ эмийн нэрсийг нийтэлсэн байна. Эдгээр эм бэлдмэл заавал "Тамирчид хэрэглэхийг хориглоно" гэсэн бичиг бичих хэрэгтэй. Үүнээс гадна, Хятад улс мөн сэргээшийн импорт, экспортын удирдалгаа эрчимжүүлсэн юм байна.\Буян орчуулж, Хянав хянав\