Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Чишань 9-ний өдөр Бээжинд болсон Хятад-Казахстаны худалдааны дээд хэмжээний чуулга уулзалт дээр хэлэхдээ, Хятад, Казахстаны эдийн засаг түргэн хөгжих үе шатандаа ороод байгаа. Хоёр тал эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаандаа 3 зарчим баримтлана гэжээ.
Энэ 3 зарчим нь: Нэгд, бие биеэ дэмжиж, хамтаар хөгжиж, нөгөө талынхаа анхаарч байгаа зүйлд анхаарлаа хандуулж, хамтын хөгжил дэвшилд хүрэх. Хоёрт, хамтын ажиллагаагаа өргөтгөж, харилцан ашгтай ажиллаж, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүчний нөөц баялаг, техник зэрэг талаарх харилцан нөхвөрлөх давуу талыг бадруулан, хамтын ажиллагааны салбарыг өргөтгөж, хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлэх. Гуравд, бат найдвартай ахиц хийж, бүдит үр ашигт хүрэхээр чармайл ажиллаж, эрчим хүчний хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн зэрэгцээ бас эрчим хүчний бус салбар дахь хамтын ажиллагаанд нааштай тус төхөм үзүүлж, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны зарим төслийг түргэн хэрэгжүүлж эхлэх зэрэг эдгээр болно. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|