Бүх Хятаын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө 9-ний өдөр Бээжинд айлчилаж ирсэн Казахстаны ерөнхий сайд Карим Масимовтой уулзсан байна.
Дарга Ү Бангүө хэлэхдээ, Алма Ат бол Бээжингийн олимпийн бамбарыг хилийн чанадад дамжуулах анхны өртөө мөн. Казахстаны Засгийн газар болон ард түмэн халуунаар хүлээн авсан байна. Хятадын ард түмэн үүнд баяарлаж байна гэжээ.
Казахстаны талтай хамтаар чармайж, эдийн засаг худалдаа, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны ард түмэнд ашиг хүртээхэд Хятадын тал бэлэн байна гэж Ү Бангүө илэрхийлжээ.
Улс орны хөгжлийн үйл явцад Хятадтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн аюулгүй байдал тогтвортой байдлыг хамтаар хамгаалахыг Казахстаны засгийн газар хүсэж байна гэж Карим Масимов илэрхийлээд Хятадын олимпийн наадам зохион байгуулахыг Казахстаны засгийн газар ард түмэн бат ноттой дэмжиж байна гэж цохон тэмдэглэжээ.
|