Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэн Жябао 9-ний өдөр Бээжинд Казахстаны ерөнхий сайд Карим Масимовтой хэлэлцээ хийж, Хятад Казахстаны стратегийн хамтын ажиллагааны агуулгыг баялагжуулах талаар нийтлэг ойлголттой болжээ.
Вэн Жябао хоёр орны дараачын үе шатаны хамтын ажиллагааны талаар санал дэвшүүллээ. Энэ нь даруй Хятад Казахстаны нефтийн хоолой, Хятад Казахстаны байгалийн хийн хоолой зэрэг чухал төслийн амжилттай хэрэгжихийг батлах, харилцан хөрөнгө оруулахыг урамшуулан хоёр орны бүтээлч хамтын ажиллагааг шинэ амжилттай болгох, хилийн боомтын гаалиар нэвтрэх хүчин болон зам харилцааны байгуулалтыг түргэтгэх, боловсрол соёл, шинжлэх ухаан техник зэрэг салбар дахь хамтын ажиллагаа солилцоог эрчимжүүлэх эдгээр болно.
Карим Масимов хэлэхдээ, хоёр орны нефть байгалийн хийн эх баялагийг нээн ашиглах болон эх баялагийн бус эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны төслийг түргэтгэж, хоёр орны хилийн төмөр зам, авто замыг холбох байгуулалтыг боловсронгуй болгож, хоёр орны гааль, банкны хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр талын худалдаа, боловсон хүчний солилцоог ахиулахыг Казахстаны тал чухалчилаж байна гэжээ.
|