Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэн Жябао 9-ний өдөр Бээжинд Олон улсын олимпийн хорооны дарга Jacques Rogge-тай уулзсан байна.
2008 оны Бээжингийн олимпийн наадам бол дэлхийн ард түмний өвтөгш баяр болно. Одоо олимпийн ариун галыг бүх дэлхийгээр дамжуулж байна. олимпийн ариун гал нь энх тайван, найрамдал, дэвшил гэрэл гэгээний бэлгэдэл болж, хүн төрөлхтөний сайн сайхан ирээдүйгээ эрэлхилж, хүсэн мөрөөдөж байгааг төлөөлж байна. бүх хүн төрөлхтөний олимпийн ариун гал мөхөшгүй гэтэгт Хятадын тал итгэж байна гэж Вэн Жябао илэрхийлжээ.
Хятадын засгийн газар болон хятадын 1 тэрбум 300 сая ард түмэн олимпийн зорилго, үзэл санааг уламжилан Бээжингийн олимпийн төрөл бүрийн бэлтгэл ажлыг сайн хийж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, өвөрмөц онцлогтой, өндөр төвшин бүхий бие тамир спортын өвтөгш баярыг амжилттай зохион байгуулж, дэлхийн олон түмэнд хандан хийсэн амлалтаа биелүүлнэ гэж ерөнхий сайд Вэн Жябао бас цохон тэмдэглэжээ.
Jacques Rogge хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахын төлөө гаргасан Хятадын тал үр ашигтай ажлыг ОУОХ өндрөөр үнэлж байна. Олимпийг зохион байгуулах Бээжин хотод олгосон бол зөв шийдвэр мөн. ОУОХ Хятад улс Бээжингий олимпийн наадмыг зохион явуулахыг үргэлжлэн дэмжих болно гэжээ.
|