• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-09 10:46:23    
Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажилд сэтгэл хангалуун байгаагаа ОУОХ-ны дарга илэрхийлэв

Синьхуа Агентлаг

      ОУОХ-ны дарга Jacques Rogge 8-ны өдөр Бээжинд үг хэлж, Бээжин хот олимпийн наадмыг эрхлэх эрх олсноос хойш хийсэн ажилд ОУОХ сэтгэл хангалуун байгаа бөгөөд 8-р сарын 8-ны өдөр олимпийн нээлт болохоос өмнө бүх бэлтгэл бүрэн хангагдахад итгэж байна гэж илэрхийлсэн байна.

      Jacques Rogge Бээжинд улс орон газар нутгийн ОХ-ны зохицуулах комиссын 16-р их хуралд оролцсон байна. Тэрээр Хятадын сэтгүүлчдэд ярилцлага өгөх үед, ОУОХ нь Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажилд сэтгэл хангалуун байна, бүх ажил нь 2001 онд Бээжин хотын өргөдөл дэвшүүлсэн тайлангийн ёсоор биелэгдэж байна гэжээ.

      Хятадын засгийн газрын байгаль орчноо сайжруулах талаар хийсэн хүчин чармайлтыг Rogge бас сайшаасан байна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\