Бээжинд олон улсын Олимпийн зохицуулах хорооны төлөөлөгчдийн 16-р их хуралд оролцож байгаа Мадагаскарын Олимпийн хорооны дарга Маму Ракотоаривело сэтгүүлчид ярилцлага өгөх үед, Олимпийг улс төр юм уу, шашны хүчин зүйлээс болсон ямар ч оролдлогоос хамгаалж, Олимпийн наадмыг зохион байгуулахыг түйвээсэн ямар ч хэлбэрийн үйл ажиллагааг эсэргүүцнэ гэж тэмдэглэжээ.
Маму Ракотоаривело хэлэхдээ: Бид Олимпийг улс төрийн хэрэгсэл болохоос зайлуулах ёстой. Олимп бол биеийн тамир спортын өргөн цуглаан болохоос биш улс төрийн тэмцлийн талбай биш юм гэжээ.
Бээжингийн Олимпийн бэлтгэл ажлыг ярих үед тэрээр хэлэхдээ: Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо мэргэжлийн дээд үзэл санаагаар, төрөл бүрийн ажлаа сайн хийжээ. Бээжингийн Олимпийн наадам нь түүхэнд хамгийн амжилтттай зохион байгуулсан Олимпийн нэг болно гэдэгт би итгэж байна гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|