Хятад улсын дарга Хү Жинь тао 10-ны өдөр Хай нань мужийн Сань Я хотод Шри Ланкийн Ерөнхийлөгч Махинда Ражапаксатай уулзсан байна.
Хятад, Шри Ланка хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ. Шри Ланкийн талтай олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлэн ахиулж, хоёр ард түмэнд аз жаргал эдлүүлхэд Хятадын тал бэлэн байна гэж уулзалтын үеэр Хү Жинь тао онцолжээ.\Уртнасан орчуулж, Баатар хянав.\
|