• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-10 09:25:40    
Америкийн конгрессийн цөөнх хүмүүс Олимп болон бамбар дамжуулах арга хэмжээг эвдэн бусниулахаа зогсох хэрэгтэй

Синьхуа Агентлаг

      Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 9-нд Америкийн конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Пелосийн Сан- францискогийн Олимпийн бамбар дамжуулах мэдэгдэлд холбогдуулан сэтгүүлчийн асуултад хариулах үе хэлэхдээ: Олимп болон бамбар дамжуулах ажиллагааг харшлан эвдэж байгаагаа нэн даруй зогсоохыг Америкийн конгрессийн цөөнх хүмүүст Хятадын тал ятган сануулж байна гэжээ.

      Жян Юй Бээжинд хэлэхдээ: Сан-францискогийн бамбар дамжуулах арга хэмжээ бол Хятад Америкийн том үйл хэрэг юм. Энэхүү арга хэмжээ амжилттай зохиогдохыг хоёр ард түмэн хүсэж байна. Сан-францискогийн Олимпийн бамбар дамжуулах арга хэмжээг эвдэн бусниулахыг Америкийн конгрессийн зарим хүмүүс илээр өдөөн дэврээж байгаа нь наад захын ёс суртхууныг алдаж байна. Энэ нь дотоод гадаадын бүх хятад хүмүүс болон дэлхийн улс орны шудрага хүмүүст зэмлэгдэх болно гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\