• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-10 10:12:10    
Комао Ичиро Бээжингийн Олимпийн наадамд бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв

Хятадын Олон Улсын Радио

      2016 оны Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөөх Японы өргөдөл дэвшүүлэх хорооны дарга Комао Ичиро Үндэсний Олимпийн Хороодын Холбооны 16-р хуралд оролцох байхдаа, манай радиогийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа, 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэл ажилд сэтгэл хангалуун байгаа бөгөөд Бээжингийн Олимпийн наадам амжилтад хүрнэ гэдэгт итгэл төгс байна гэж тэмдэглэжээ.

      "Түвдийг тусгаар тогтнуулах " хагалан бутаргах этгээд Бээжингийн Олимпийн наадмын бамбар дамжуулах ажиллагаанд саад хийж байгаа асуудалтай холбогдуулан сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулахдаа: Уг хэргийг тэрээр зэмлэн буруушаалаа. "Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Жак Роггегийн хэлсэнчлэн, иймэрхүү ажиллагаа нь Олимпийн наадамд ямар ч ашиггүй юм. тэдгээр хүмүүс бамбар дамжуулахын жинхэнэ ач холбогдол нь чухам юу болохыг сайтар бодож үзэхийг би хүсч байна" гэж тэрээр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\