• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-10 16:06:25    
Ерөнхий сайд Вэнь Жябао Австралийн ерөнхий сайдтай хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Австралийн Ерөнхий сайд Кевин Руддтай 10-ны өдөр Бээжинд хэлэлцээ хийж, харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай байх үндэс дээр Австралийн талтай хамтран хоёр орны харилцааг хөгжүүлэн шинэ өндөрлөгт хүргэхэд Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлжээ.

     Хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээг нааштай, ажил хэрэгчээр түргэтгэж, эртхэн тохиролцохоор чармайхыг Вэнь Жябао санал болгосон бөгөөд хоёр тал эрчим хүч, нөөц баялгийн салбарт хамтын ажиллагааны харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой харилцаа хөгжүүлэх ёстой.

      Уур амьсгалын өөрчлөлтөд хандах талаар нэн нягт хамтран ажиллах ёстой, соёл, боловсрол, шинжлэх ухаан техникийн салбарын харилцаагаа өргөтгөх ёстой, НҮБ болон Ази Номхон далайн бүс нутгийн байгууллага дахь зохицуулалтаа эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаар ойлголцох ёстой гэж дэвшүүлжээ.

     Австралийн засгийн газар нэг Хятад улсын бодлого баримталж, Бээжингийн олимпийг хориглохыг эсэргүүцэж, Бээжингийн олимп амжилтад хүрэхийг хүсч байна гэж Кевин Руд хэлэв. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\