• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-10 18:25:29    
Олимпийн бамбар салхи боронд сааталгүй урагшлана

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жян Юй 10-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэхдээ, олимпийн бамбар салхи боронд сааталгүй урагшилж, дэлхийд олимпийн үзэл санаа, энх тайван, найрамдал, дэвшлийн үзэл баримтлалыг нэвтрүүлэн уламжлах болно. Үүнийг ямар ч хүчин гээд хориглож чадахгүй юм гэжээ.

     Жян Юй сурвалжлагчийн асуултад хариулах үе хэлэхдээ, Америкийн орон нутгийн цагаар 9-ний үдээс хойно Бээжингийн олимпийн бамбар амгалан тайван, урагштай, амжилттайгаар Сан-Францискод дамжуулагдаж, хүмүүсийн сэтгэлд мартагдашгүй сэтгэгдэл хоногшуулсан гэжээ.
\Урангоо орчуулж, Цэцэн хянав\